Жессика Биел ээж болжээ
Дуучин Жастин Тимберлейк болон жүжигчин Жессика Биел нар анхны хүүхдээ өлгийдөн авсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Жүжигчин бүсгүй өчигдөр Лос Анжелес хотын нэгэн эмнэлэгт амаржсан гэж гэрчүүд мэдээлж байна. Хосууд хүүхдийнхээ хүйсийг нийтэд зарлахаас татгалзсан байна.
.
Жессикаг төрөх үед хамт байсан сувилагч “Дуучин залуу хүүхдээ мэндлэх үед уйлсан. Тэрбээр “Би хүүхэдтэй болчихлоо” хэмээн хашгирч, эмнэлгийн үйл ажиллагаанд бага зэрэг саад учруулсан” гэж ярьжээ. Хосууд ийнхүү шинэ хүнийхээ мэдээллийг нууцалж байгаа нь зарим фэнийнх нь дургүйцлийг хүргэжээ. Твиттерт дуучны нэг фэн нь“Тимберлейк хүүхдээрээ шоу хийхийг хүсч байна” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ