Шүүгчийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай

img

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн ачааллын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд 341, давж заалдах шатны шүүхэд 109, хяналтын шатны шүүхэд 25 гээд нийт 475 шүүгч ажиллаж байгаа аж.

б

Уг нь УИХ-ын тогтоолоор 718 шүүгчийн орон тоо баталсан ч одоо 33 хувийн  орон тоо дутуу ажиллаж буй юм байна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүгчийн тоонд харьцуулан авч үзлээ. Анхан шатны шүүхүүд нэг жилийн хугацаанд нийт 41558 хэрэг шийдвэрлэсэн нь нэг шүүгчид 121 хэрэг оногдож байгаа аж. Харин давж заалдах шатны шүүхэд гурван шүүгч нэг хэргийг шийдвэрлэдэг гэж үзэхээр нэг шүүгчид 137 хэрэг оногдож буй юм байна.

б

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа “Хяналтын шатны шүүх эрүүгийн 629, иргэний 1017, захиргааны 381 хэрэг шийдвэрлэжээ. Нэг хэргийг таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ гэхээр нэг шүүгч 405 хэрэг дээр ажиллаж байна гэсэн үг юм. Мөн анхан шатны буюу дүүргийн, сум, сум дундын, захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан тогтоол захирамжийг аваад үзвэл нийт 137.492 тогтоол захирамж гаргаж. Ингэхээр нэг шүүгчид 403 тогтоол, захирамж оногдож байна. Энэ мэтчилэн шүүгчид маш их ачаалалтай ажиллаж байна. Шүүгчийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг онцлов.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hamgiin ih tsalin avch bdag ulsuud ediin zergiin achaalalttai bailgui yahav dee. harin ni baga ba, urid ni tuunees ch iluu hereg shiiddeg bsan yum shuu.
2015-03-03
irgen:
zuun ymaand jaran uxna geech bolj bn doo.eruu tagnuul shuuxiin shiidber tsagdaa shuux prokuror geed 3say irgenii 1say ni xuuli saiulax ajiltan bxad bas yun shuugch nemex be
2015-03-02