Рио де Женейро 450 нас хүрлээ
Бразилийн нийслэл Рио де Женейро хот 450 нас хүрчээ. Тогоочид энэхүү түүхэн ойн хүрээнд 450 метрийн урттай бялуу болон 450 мянган ширхэг нарийн боов хийж үнэ төлбөргүйгээр хотын иргэдэд тараасан байна. Тус хотыг 1565 оны гуравдугаар сарын 1-ний өдөр үүсгэн байгуулжээ. Ойн үеэр Рио хотноо 200 гаруй арга хэмжээ зохион байгуулж, ялагчдийг “Хотын хүндэт иргэн” тэмдгээр шагнан урамшуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Ерөнхийлөгч Дильма Руссефф Рио хотын иргэдэд баяр хүргэж, 450 хүнийг Ерөнхийлөгчийн нэрэмжит одонгоор шагнажээ. Хотын дарга Эдуардо Паэс иргэдтэйгээ Христийн хөшөөнөөс мэндчилсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ