Хүн амины хэрэгтэнд 10.1 жилийн ял оноожээ
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзан булгийн өндөр гэх газар өнгөрсөн онд хүн амины ноцтой хэрэг гарсан. Иргэн Ж гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А-тай маргалдан зодолдож улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж санаатай алсан үйлдэлд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас аймгийн прокуророос хяналт тавьж, шүүхэд шилжүүлжээ. Тэгвэл уг хэргийн шүүх хурал болж, шүүгдэгч Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ