Си дарга ханхүүд туслахаа амлав

img

БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям тус улсын дарга Си Зиньпинтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулзалтын эхэнд тэд дэлхийн эдийн засаг болон байгаль уурын өөрчлөлтийн асуудлаар байр сууриа солилцсон байна.

.

Ханхүүгийн айлчлалын зорилго нь дэлхийд нэн ховордоод буй хирс, ирвэс, цагаан үнэг, цагаан баавгайн тоо толгойг нэмэх, хамгаалах зорилготой байгаа юм. Тэрбээр энэ асуудалд Бээжингийн удирдлагуудыг хамтрахын хүсч, “Хууль бус анчидтай тэмцэх” олон улсын байгууллагад Хятад улсыг нэгдэхийг хүсчээ. Си дарга, ханхүүгийн хүсэлтийг хүлээн авч, тус байгууллагад санхүү болон эд материалын тусламж үзүүлэхээ амлажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ