Биберээс татгалзав
Дуучин Жастин Бибер өнгөрсөн бямба гаригт 21 нас хүрсэн билээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан 1965 онд үйлвэрлэгдсэн “Lincoln Continental” машинынхаа анхны зочноор экс найз охин, дуучин Селена Гомезийг урьсан ч татгалзсан хариу авчээ.
р
Тэрбээр твиттертээ “Би төрсөн өдрөөрөө анх удаагаа машин бэлгэнд авлаа. Селена чи хүсвэл миний машины анхны зорчигч болж болно. Чамайг дургүйцэхийг мэдэж байна” гэж жиргэжээ. Биберийн жиргээний дараа Селена твиттертээ “Эелдэгээр татгалзаж байна. Санал тавьсанд баярлалаа. Чиний машинд би суух шаардлагагүй байх” гэж хариу жиргэжээ.
р
Селена саяхнаас Зедд гэх залуутай үерхэх болсон юм. Зедд, Биберийг найз охиныг нь өдөхгүй байхыг сануулж, “Селена бол минийх” гэж твиттертээ бичжээ.
л
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ