Эмэгтэй сонсогчийн тоог нэмэгдүүлэхэд анхаарна
Хууль сахиулахын их сургууль, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран сургалт зохион байгуулж байна. Хилийн аюулгүй байдал ба менежментэд эмэгтэй албан хаагчдын үүрэг оролцоо” сэдэвт сургалтад манай хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэй албан хаагчид хамрагдаж буй.
ө
Сургалтын үеэр дугуй ширээний ярилцлагыг зоxион байгуулан шийдвэр гаргаx түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, хууль саxиулаx байгууллагад ажиллаж байгаа эмэгтэй албан хаагчдын цалин эрэгтэй албан хаагчидтай харьцуулаxад ямар хэмжээнд байгаа зэрэг асуудлаар оролцогчидтой санал солилцжээ.
б
Энэ үеэр Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлын хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад эмэгтэй албан хаагчдын тоо харьцангуй бага байгаа. Ер нь манай салбарт жендерийн бодлого дутагдаж байна. Энэ ч үүднээс Хууль зүйн яамны зүгээс Хууль сахиулахын их сургуульд ирэх хичээлийн жилээс эмэгтэй сонсогчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагын эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам хооронд ярилцаж байгаа” ярилаа.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ