Л.Эрхэмбаяр МАН-тай нууц гэрээ хийсэн үү
Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг Сонгинохайрхан дүүргийн АН-ыг өнгөрөгч 2012 оны Орон нутгийн сонгуулиар удирдан орохдоо сонгуулийн үр дүнг улс төрийн гол өрсөлдөгч хүчин болох МАН-тай урьдчилан тохирч, СХД-ийн ИТХ, ЗДТГ-ын удирдах 34 албан тушаалаар наймаалцсан баримт бүхий “маш нууц” гэрээ олдсон талаар СХД-ийн АН-ын хорооны гишүүн П.Ариунболд тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
х
Уг нууц гэрээнд,- Гуравдугаар зүйлийн Талуудын эрх үүргийг зохицуулсан хэсэгт “ИТХурал, дүүргийн Засаг дарга, ЗДТГазар, дэрэгдэх хэлтэс, албадын удирдах бүрэлдэхүүний албан тушаалын томилгоог хоёр тал харилцан тохирч хавсралтаар батлана”
- Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Нам, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намууд нь харилцан эсрэг улс төрийн акцыг зохион байгуулахгүй”.
- “Хамтран ажиллах гэрээний хүрээнд тохирч томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй” зэрэг болно гэх зэрэг заалтууд байжээ.
Иймээс иргэдийн сонголтыг уландаа гишгэсэн таван зүйл, хорин заалт бүхий энэхүү гэрээнд иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх, намын үндсэн дүрэм, ардчилалын гол зарчим зэргийг зөрчсөн ноцтой заалтууд байгаа учир Л.Эрхэмбаярт хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн СХД-ийн АН-ыхан үзэж байгаа гэнэ.
х Энэ гэрээг 2012 оны аравдугаар сарын 24-нд хийгдсэн эл гэрээг өнөөдрийг хүртэл СХД-ийн АН-с ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч нар төдийгүй, Намын хорооны гишүүд ч мэдээгүй байгаа гэнэ. Тэгэхээр Л.Эрхэмбаяр нь АН болон мянга мянган жирийн гишүүдээ хэрхэн дорд үзэж, дур зоргоороо аашилдгийн тод илрэл гэв. Иймээс СХД-ийн АН-ынхан энэ талаар АН-ын дарга З.Энхболдод өнөөдөр албан ёсоор мэдэгдэж, сонгуулийн тойрог тохирч наймаалцдаг хүнийг ЕНБД-аар томилохоос татгалзалахыг уриалсан шаардлага хүргүүлэхээр болсон байна. ах Л.Эрхэмбаяр нь өнгөрсөн 10 жилд СХД-ийн АН-ын даргаар ажиллах хугацаандаа нийт шат шатны 8 удаагийн сонгуульд багаа удирдан орсон бөгөөд нэг ч удаа ялалт байгуулж байгаагүй. k Түүнчлэн Л.Эрхэмбаяр нь өөрөө орон нутаг, УИХ-ын сонгуульд нийт 4 удаа дэвшсэн бөгөөд мөн ялалт байгуулж байгаагүй хүн юм. Гэтэл тэрбээр өнөөдөр төв АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх өндөр ёс зүй, ур чадвар шаардсан хариуцлагатай албанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа ажээ. ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ