"Албаараа гоёсон бүсгүй"-г тодруулна
Монгол цэргийн баярын өдрийг угтан Улаанбаатар цагдаагийн хүрээний "Албаараа гоёсон бүсгүй" тэмцээн болох тов гарчээ. Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг алдаршуулах, тэдний соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсүүдээс тус бүр нэг шилдэг эмэгтэй албан хаагч оролцох юм байна.
б
Оролцогчид “Авъяаслаг бүсгүй”, “Шилдэг илтгэгч бүсгүй”, “Үйлэнд уран бүсгүй”, “Ухааны цараатай бүсгүй”, “Монгол өв соёл, ёс уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “Авхаалжтай бүсгүй” тэмцээнээр өрсөлдөх бол оролцогчийн хөгжөөн дэмжигчид тэмцээнд оролцож, багийн гишүүнээ дэмжих үе шат ч бий аж. Тэмцээнд оролцсон бүсгүйчүүдийн нийт авсан оноогоор байр эзлүүлж нэгдүгээрт байрт шалгарсан бол 400.000 мянган төгрөг, цом, өргөмжлөл, хоёрдугаар байрт 300.000 мянган төгрөг, өргөмжлөл, гутгаар байр эзэлсэнд 200.000 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнах нь ээ.
ө Тэмцээн энэ сарын 13-ны өдрийн 14:00 цагт “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв”-ийн байранд болох гэнэ.б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ