"Хөх сувдын орон” мөсний баяр нээлтээ хийнэ

ө
Мөсний баяр зохион байгуулах комисс нэгдүгээр сарын 12-нд газар дээр нь очиж Хөвсгөл далайн мөсний зузааныг хэмжсэн байна. Ингэхэд 94-97 см зузаан хөлдсөн байжээ.
а
Тиймээс “Хөх сувдын орон” мөсний баярыг гуравдугаар сарын 3,4-нд буюу өнөөдөр, маргааш Хатгал тосгоны Доод модот булан буюу Хүзүүвчийн шилд эхлүүлэхээр болжээ.
ө Энэ жилийн мөсний баярыг Хөвсгөл аймгийн “ Аялал жуулчлалын холбоо” Аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр жуулчны долоон бааз ажиллана. Уг баярт зориулан шөнийн гэрэлтүүлэгтэй мөсөн хотхон байгуулжээ. ө Мөн мөсөн шагайн тэмцээн, чаргатай морьдын уралдаан явуулж, цаатан өрхтэй танилцуулан, цаа бугын үзүүлбэр үзүүлэхээс гадна үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэр үзүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ