Д.Сугарын хүүд хоёр жилийн хорих ял оноолоо

өа
Тэднийг мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан хэргээр өнгөрсөн онд анхан шатны шүүхээс 2-3.5 жилийн ял сонсон давж заалдсанаар тэдний хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байдаг.
Харин өчигдрийн шүүх хуралд тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, шүүсэн юм. Өөрөөр хэлбэл, тэднийг өмнө нь Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж байсан бол нэмэлт мөрдөн байцаалтаар 188.3 буюу уг хэргийг бүлэглэж давтан үйлдсэн гэж үзсэн юм.
Тэгвэл шүүхээс С.Цогт нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгаж, С.Цогтод хоёр жилийн хорих ял оноосон байна.
Мөн эл хэрэгт сэжиглэгдэж байсан гурван хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн гурван иргэнийг цагаатгажээ. х Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ