"Саус гоби сэндс" 35 тэрбумыг төлөхөөс "татгалзжээ"
Татвараас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн “Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс 5.6-5.10 жилийн хорих ял оноож, иргэний хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-иас 35.252.394.670 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэр гаргасан.
б
Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн. Тэгвэл "Саус гоби Сэндс" компанийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдол өчигдөр шүүгчид хуваарилагджээ.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ