Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

img


Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 
“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

д/дХэрэгжүүлэх үйл ажиллагааХугацаа
Хариуцах хүн
 
Хамтран ажиллах
1 Эрх зүйн бичиг баримт  боловсруулж, үүрэг даалгавраар хангах2 дугаар сардХурандаа 
 Ж.Болдбаатар
НЗДТГ
2 Оюутан –Цэрэг хөтөлбөрт
 зориулсан сургалт зохион байгуулах 
3 дугаар сардДэд хурандаа Б.БаянмөнхДүүргүүдийн цэргийн штаб
3  Их дээд сургуульд суралцаж
  байгаа оюутан залуусын
 “Оюутан- Цэрэг” хөтөлбөрт
  хамрагдах судалгааг  гаргах 
3 дугаар сардДүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицеруудИх, дээд сургуулиудын сургалтын алба
4  Их, дээд сургуулиудтай
  хамтран сайн дурын үндсэн
  дээр цэргийн алба хаах
  сонирхолтой оюутнуудад
  “Цэргийн ерөнхий бэлтгэл”
  хичээлийг сонгон  суралцуулах 
4-6 дугаар сардБэлтгэл хурандаа Г.Мягмаржав 
Их, дээд сургуулиудын сургалтын алба
5 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
 хамрагдах оюутан
  залуусыг эрүүл мэндийн
  үзлэгт хамруулах
5 дугаар сардБатлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг 
Ажлын хэсэг
6 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдах эрүүл мэндийн
  үзлэгт  тэнцсэн залуусыг
  цэргийн албанд татан алба
  хаалгах байгууллагад  
  хүлээлгэн өгөх
5 дугаар сардДүүргүүдийн цэргийн штаб 
Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
7  Шаардлага хангасан оюутан
 залуусыг цэргийн тусгай
  бэлтгэл сургалтанд
  хамруулах
6-8 дугаар сардБэлтгэл хурандаа Г.МягмаржавБХИС
8 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдан цэргийн алба
  хаасан залуусыг хүлээн авах
8 дугаар сардХурандаа Ж.БолдбаатарДүүргүүдийн цэргийн штаб
9“Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт  хамрагдсан иргэдийн судалгааг оршин суугаа аймаг, дүүргийн цэргийн  штабд хүргүүлэх8 дугаар сардДэд хурандаа Б.БаямөнхДүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ