Гандангийн өргөлийн хайрцгаас хулгай хийжээ
Баянгол дүүргийн 16-р хорооны нутан дэвсгэрт байрлах Гандантэгчинлэн хийдийн өргөлийн хайрцагнаас 61 мянган төгрөг хулгайлжээ. Хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад Баянзүрх дүүргийн 10 хороонд оршин суух хаягтай 21 настай Б бусадтай бүлэглэн, хийд хаах цагаар дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61.0 төгрөг хулгайлсан нь тогтоогджээ.
ы
Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
ө
Б.Хүлэг
Сургаалыг нь уншаагүй, судар номыг нь үзээгүй юм чинь хулгай хийхэд гэмгүй гэсэн гэнэн бодолтой байж болохгүй талаар ах эгч, ахмад хүмүүс маань сургавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ