Шилдэг эмэгтэй цагдаа тодруулна

img

Нийслэлийн цагдаагийн хүрээний газар, хэлтсүүд шилдэг эмэгтэй албан хаагчаа тодруулах “Албаараа гоёсон бүсгүй”  тэмцээн энэ сарын 13-нд болно.

.

Тэмцээн нь цагдаагийн байгууллага, алба хаагчдыг алдаршуулах, тэдний соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд зорилготой аж.

d Тэмцээнээр  “Авьяаслаг бүсгүй”, “Шилдэг илтгэгч бүсгүй”, “Үйлэнд уран бүсгүй”, “Ухааны цараатай бүсгүй”, “Монгол өв соёл, ёс уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “Авхаалжтай бүсгүй”-г тодруулж нийлбэр дүнгээр  аваргаа шалгаруулах юм байна.

d

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
мэргэжлийн ур чадвараар нь үнэлсэн тэмцээн уралдаан байсан дээр байсан юм. шал дэмий хөрөнгө, цаг хугацаа үрэх юм.
2015-03-03
зочин:
ажлаараа шалгарвал барав. дэмий цаг зав барсан юм зохиохоо болимоор. хөөрхйи хэдэн цагдаа эмэгтэйд үүрэг өгөөд нөгөө хэд нь хувийнхаа зардлаар тэмцээн шиг юманд нь орж амьтан инээлгэнэ ш дээ.
2015-03-03
боль:
“авьяаслаг бүсгүй”, “шилдэг илтгэгч бүсгүй”, “үйлэнд уран бүсгүй”, “ухааны цараатай бүсгүй”, “монгол өв соёл, ёс уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “авхаалжтай бүсгүй”- шилдэг эмэгтэй цагдаа болох уу. хийх юм төрийн цагдаад энэнээс өөр алга гэж үү. март болох гэж байгааг ойлгож байна. мартын-8 бол эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний эсрэг болохгүй зүйл байгаа бол түүнийг илэрхийлдэг, тэр талаар тууштай үзэл бодлоо уралдуулдаг онцгойлсон тэмдэглэдэг өдөр болохоос баяр наадам найр биш шүү дээ. ингэж тэнэг номинацаар цагдаагийн чиг үүрэгт огт хамааралгүй зүйлээр шалгаруулж байхаар эмэгтэйчүүдийн, бага насны охидын эрх ашиг-ийн зөрчил, тэдний эрхийг хангахад эмэгтэй цагдаа нар ямар үүрэг гүйцэтгэхийн, яаж оролцохын, ямар зөрчил байна зэргийг ярилцсан илтгэл, тэр талаар хэлэлцүүлэг, шийдэл бүхий уулзалт зохиож үр дпүнтэй нийгэм рүү чиглэсэн ажил хий.
2015-03-03
зочин:
цагдаагийн хуулиар хүлээсэн албыг нь хйилгэ дээ. тэд нарыгаа үүргээ сайн биелүүл гэж шаард. ажлыг нь хийлгэ.
2015-03-03
зочин:
бүнд эмэгтэй цагдаа орж байгаа биш, байгууллагаас бие бялдар гайгүйтэйг нь явуулна. тэр хүмүүсээс нэгийг нь шилдэг гэнэ. ячг үнэнэдээ хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, хуулиа хэрэгжүүлж, төрийн өмнө хүлээсэн үүргээ сайн хийж байвал тэр хүн цагдаа болохоос. сайхан хувцас өмсөж, сайхан дуулж, сайн буудаж_ сайн гүйгээд цагдаагийн албыг нэр төртэй хийж байгаа рхэрэг мөн үү. ийм тэнэг байдлаас төрийн алба татгалзах хэрэгтэй. төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх нь төрийн нийтлэг эрх ашиг шүү. цаг заваа барж тэмцээнд бэлдэж гоё сайхнаа шалгаруулах гэж байххаар үүргээ биелүүлж, ажлыг нь хйилгэ дээ.
2015-03-03
зочин:
болих хэрэгтэй ш дээ. ажлаа л сайн хийж_, албаа сайн хийж байвал төрийн чиг үүргээ хэлбэрэлтгүй сайн мөрдөж байна гэж үзэхээс. хэн нэгнийг уралдуулаад тэмцэлдүүлээд оролцсон хэдэн хүний дундаас нэгнийг гь шилдэг гээд өргөмжлөөд нөгөө хэсгийг нь шилдэг биш үү гэх шаардлоага байна уу. тэр тэмцээнд бэлдэж бэлдэж ороод шилдэг болох нь ч хаашаа юм. ямар миссийн тэмцээн биш, тамирчны амжилт биш. төрийн албыг ингэж нэг хүнийг өргөмжилж хөөрүүлэх байдлаа болимоор доо
2015-03-03