Барьцааны иргэдийн амийг егүүтгэжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өөрсдийнх эсрэг нэгдэж, цохилт өгч буй Чад улсын гурван иргэний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд барьцааны иргэдийн аминд хүрэхдээ Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг дуурайж, хоолойг нь хэрчсэн байна. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау 10 минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж “Нигерт Халифын улс байгуулахыг зорьж байна. Бидний эсрэг нэгдсэн бүхэн амиа алдах болно. Өнгөрсөн сараас эхэлж, Чад улсын удирдлагууд бидэнд цохилт өгөх болсон. Энэ бүхний хариуд гурван Чад эр амиа алдлаа. Өнөөдрөөс эхэлж бид та бүхэнтэй өөрөөр тэмцэх болно” гэж хэлжээ.


Өнгөрсөн долоо хоногт Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонаттхан “Боко Харам” бүлэглэлийн эсрэг таван улс нэгдэж, тэмцэхээр болсныг мэдэгдсэн юм. Энэ амралтын өдөр Камеруны хил орчимд байршаад буй хэт даврагчдын хуаран руу агаараас цохилт өгчээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бибид:
муу сайнуудыг єєрсдийг нь ингэх хэрэгтэй
2015-03-03