Ханхүү хориотой хоттой танилцав
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям Хятад улсад хийж буй
айлчлалынхаа хүрээнд өчигдөр Бээжин хотноо байрлах хориотой хоттой танилцсан
тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр тус хоттой танилцсаны дараа хэвлэлийнхэнд
“Хятадын түүх соёл, ёс заншил үнэхээр гайхалтай, давтагдашгүй. Энэхүү айлчлалын
хүрээнд олон сайхан зүйлийг үзэж сонирхлоо. Миний туйлын хүсэл бол цагаан хэрэм
дээр гарах. Энэ хүслээ биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хэдий айлчлалын
төлөвлөгөөнд тусгагдаагүй ч би хүслээ биелүүлэх болно” гэж хэлжээ.
Ханхүү өчигдөр тус улсын дарга Си Зиньпинтэй уулзсан юм. Уулзалтын төгсгөлд тэрбээр энэ ондоо багтаан Си даргыг Их Британид айлчлахыг урьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ