“Цэцэгс” үзэсгэлэн дахин дэлгэгдэнэ

img

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Blue moon  арт галерейгаас өнгөрсөн жил “Цэцэгс” үзэсгэлэнг дэлгэж байсан. Тэгвэл энэ жил уран бүтээлчид “Цэцэгс-2” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлэхээр болжээ.

а

Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ ийнхүү мэндчилж байгаа ажээ.

а

Уг үзэсгэлэнгээс уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, өнгө, аястай усан будаг, тосон будаг, хулдаасан бар, баримал, батик, пастель, бэх хуурай зүү, гуашь, эсгий, арьс зэрэг техникээр бүтээгдсэн 40 гаруй уран бүтээлчдийн 70 орчим цэцэгсийг нэг дор харах боломжтой аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ