"Мэргэжлийн" хулгайчид ял оноолоо

img

Цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр шалгагдаж байсан П.Батсүх гэгч, 2015 оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтас хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг үйлдсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний хавтаст хэрэг хулгайлж, устгасан хэргийг өчигдөр шүүхээр хэлэлцэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 234.2, 245.1-д заасан зүйлээр яллаж, гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

п

Алдагдсан хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан дахин бүрдүүлж, прокурорт шилжүүлжээ. Одоо П.Батсүхэд холбогдох хулгайн үндсэн хэрэг нь Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хяналтанд байгаа бөгөөд Дүүргийн хоёрдугаар шүүхээр хэлэлцэж ял оногдуулах юм байна. Ингэснээр гэмт этгээд нь дээрх гурван жилийн ял дээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145.4-д зааснаар 15 жил хорих ялаар нэмж шийтгүүлэх юм байна. Тэрбээр ялаа хасах гээд өөртөө ял нэмсэндээ харамсаж байгаагаа шүүх хуралдааны үеэр мэдүүлжээ.

П.Батсүх 12 аймаг, есөн дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300,0 гаруй сая төгрөгийн хохирол учруулж, хохирлоо огт барагдуулаагүй байгаа учраас хуулийн хариуцлагаас мултрахаар санаархаж ийнхүү өөрт холбогдох хэргээ хулгайлж шатаасан нь харин ч эсрэгээр болж өөртөө ял нэмсэн байна.

б

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

svvgii:
dunguj hulgain heregt 15 jil arai dendvv ym bishv hvn alsan hvnd ygad 3 jiliin yal ugj bgan be shvvh gj bs tolgoino ergesen 76 taiga adil nowsh blotson nowshnuud hleh muu vg oldohgvi ym bna
2015-03-03
kkkk:
hun alsan hund 10hurehtei uguitei jiliin yal onoogood bdag hernee hulgain heregt 15jil ch geh shig.sonin huulitai yumaa neeree
2015-03-03
хурдан шийтгээч :
улсын их хөрөнгийг хулгаайлч суугаа саарал ордны мэрэгжэлийн 80-н сайн хулгаач нарыг хэдэн жилээр шийтгэх вэ .
2015-03-03
tuugii:
boljde.buh hulgaich narig ingeed shiitgedeg bol ch.
2015-03-03
76 n hulgaich:
76 hulgaich
2015-03-03
zochin:
huurhii gej hulgai hiihgvi bol untaj chadahaa bsan nuhur bna
2015-03-03
авдар:
мэргэжлийн хулгайч нар чинь арай л өөр газар байгаад байх шигээ, удахгүй тэдэнд өршөөлийн хууль гарна
2015-03-03
zochin:
jinhene luivarchdiig bodvol gaiguiee.luivarchdaa l ingej yl ogooch.
2015-03-03
irgen:
ene ordond suuj bgaa 76 nohduud bugd oorsdiinhoo hergiig olj ustgadag teriig yah vee shuuheeee
2015-03-03