Япон улсад зорчих визийн мэдүүлэгт өөрчлөлт орлоо

img

Япон улсад зорчих, виз мэдүүлэх журамд өөрчлөлт оруулсан тухай Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Үүнд:

Нэгдүгээрт: Японы талаас урилга, батлан даалтын бичиг заавал шаардахгүй. Хэрэв виз мэдүүлэгч нь санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол урилга, батлан даалтын бичиг шаардлагатай. Мөн виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх гэнэ.

Хоёрдугаарт: Зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт орно.

Гуравдугаарт: Виз мэдүүлгийн хуудсаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөнө.

Дөрөвдүгээрт: Визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгон, визний мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэнэ. /Жишээ нь, даваа гарагт виз мэдүүлсэн тохиолдолд тухайн долоо хоногийн пүрэв гарагт хариу гарна/

Шаардлагатай бичиг баримт, асуулгын хуудсыг тус Элчин сайдын яамны цахим хуудсанд байрлуулах учир виз мэдүүлэгч урьдчилан материалаа бүрдүүлж, виз бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Материал бүрэн биш тохиолдолд хүлээн авахгүй бөгөөд Японы талаас урилга, батлан даалтын бичиг заавал шаардлагагүй болсон тул асуулгын хуудсыг үнэн зөв бөглөх хэрэгтэй. Зарим шалтгаанаар материал хүлээн авсаны дараа өдрөөс эхлэн ажлын дөрөв хоногоос дээш хугацаа шаардлагатай болж болзошгүй учраас төлөвлөж буй хугацаагаа нягтлан, виз олгох хугацааг сайтар тооцоолон үзэхийг Япон улсын Элчин сайдын яамнаас анхааруулжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

munhuu:
japanii visa nd orohod burduuleh yum hamgiin gaigui yum bnle orchuulga *rdahgui visanii huraamj ni ch hyamd visa garahgui bol mungu tuluhgui busad elchinguudes hamgiin dajgui ni
2015-03-04
manaihan:
mongolchuudiin gemt hereg hiih ch barag baihgui gej bolno.ene olon gadaadad baigaa hulgaich nariinhaa gariig ni ta*j hayah heregtei baina.2 mongoliin 1 ni hulgaich zayagui hubi tavilantai humuus boloh geed baina daa.
2015-03-03
zochin :
ali 2,3 jilliin umnuh hotsrogdson medeelel tawih yum ..
2015-03-03
zochin:
manai hulgaich nar, gemt heregtnuudiin duulian, gemt hergiin garalt huvi ondor baihad vizagui bolno gej sanaltgui
2015-03-03
naruto:
motto kibishiku subeki. fuhoutaizai ooku naruzo
2015-03-03
zochin:
ashgvigee
2015-03-03
гадаад хэргийн сайдад:
визгүй зорчдог болгож чадахгүй бол ажлаа өг дөө чи. япон солонгосууд монголыг тэгж л их сонирхоод хөрөнгө оруулий гээд гуйж гувшаад байдийн бол гадаадад зорчдог ганцхан сая хүнээ ану англи канад герман ех австри япон солонгос улсуудад визгүй зорчуулчаач.
2015-03-03