Түнхний эмгэгийг усан спортоор эмчилнэ

img

Манай улсад түнхний эмгэг түгээмэл байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд түнхний дутуу хөгжилтэй хүүхэд төрөх нь олширсон болохыг эмнэлгийн байгууллагынхан хэлдэг. Ийм төрлийн эмгэгийг усан спортын аргаар эмчлэх нь үр дүнтэй ч манай улсад эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг усан спортын төв байдаггүй аж.

a

Тэгвэл Баянгол дүүргийн Усан спортын төв түнхний эмгэгтэй хүүхдүүдийг сургалтандаа хамруулахаар болжээ. Нээгдээд удаагүй ч түнхний дутуу хөгжилтэй болон мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээг эмчийн заалтаар таван хүүхдэд явуулахад мэдэгдэхүйц эерэг үр дүн гарсан байна. Тухайлбал, суудлаасаа босч чаддаггүй хүүхэд өөрөө босоод гүйдэг болсон гэнэ.

a

Түнхний эмгэгтэй хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээний үнэ төлбөрийн талаар Баянгол дүүргийн  “Усан спорт сургалтын төв”-ийн  менежер Б.Амарбаяраас тодруулахад "Түнхний эмгэгтэй хүүхдийг сургалтанд хамруулахад эмчийн хяналтан доор тусгай багш ажиллаж илүү хөдөлмөр орно. Гэхдээ манай төв үндсэн үнээрээ үйлчилгээ үзүүлнэ. Манай төвийн нэг сарын усан спорт сургалтын үндсэн үнэ том хүн 96 мянга, хүүхэд 66 мянган төгрөг байдаг. Усан бассейнтэй хувийн эмнэлгүүдийн ханшаас хэд дахин хямд үнэ. Гэхдээ дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран Усан спорт эмчилгээг хэнд, хэрхэн явуулж болох вэ гэдгийг судлах ажлын хэсгийг  байгуулсан.

ый

Учир нь түнхний эмгэг нь дотроо олон янз байдаг. Мэс заслын дараа нөхөн сэргээх зорилгоор явж болно. Мөн дутуу хөгжлийг эмчлэхийн тулд хөлийг алцайсан байрлалд байлгах портез хэрэглэдэг хүүхэд гэхэд портез хэрэглэхийн оронд мэлхий сэлэлтээр хичээллэх юм бол тэр нь портезноос илүү үр дүнтэй физик эмчилгээ болдог юм байна. Цаашлаад энэ онд  дүүргийнхээ 23 хороо тус бүрээс түнхний эмгэгтэй нэг хүүхэд сонгон үнэ төлбөргүй хамруулах бодолтой байна. Мэдээж усан спортоор хичээллэх тухай эмчийн заавар зөвлөгөөтэй хүүхдийг сонгоно” гэлээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ