Оюутнууд "амьдрал бэлэглэнэ"
Монголын Оюутны Холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран энэ сарын 2-6-ны өдрүүдэд гурван цэгт “Амьдрал бэлэглье” цус хандивлах аяныг зохион байгуулж байна. Өнөөдөр ЦССҮТ-д СЭЗДС, Глобал удирдагч ДС-ийн оюутнууд цусаа бэлэглэх бол Баянгол эрүүл мэндийн нэгдэлд мөн үйл ажиллагаа болох аж. Харин явуулын баг өнөөдөр болон маргааш МҮИС-д ажиллах юм байна.
б
Маргааш /III.04/ ЦССҮТ-д ХУИС, ХБК-ийн оюутнууд цусаа өгөх хуваарьтай байна. Харин Баянгол эрүүл мэндийн нэгдэлд цус авах цэг үйлчлэх аян үргэлжлэх хугацаанд ажиллах аж. “Амьдрал бэлэглье” цус хандивлах аяны сүүлийн хоёр өдөр буюу 5-6-нд ЦССҮТ-д Шихихутуг ХЗДС, МУБИС-ийн оюутнууд ирж цусаа хандивлах бол Явуулын баг ХСИС-д ажиллах хуваарь гарчээ. Оюутнуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэхүү аянд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалав.
б
Аливаа улс орны цус цусан бүтээгдэхүүний нөөцийг тогтвортой хадгалахын тулд тухайн улсын нийт хүн амын 10% нь байнгын донор байвал тэр улс орон нь цус цусан бүтээгдэхүүний бие даасан нөөцийг бүрдүүлж чаддаг байна. Харин Монголд нийт хүн амын ердөө 0,8% тай байдаг байна. Таны өгсөн 350-400 грамм цус нь 3 хүнд амьдрал бэлэглэдэг байна. Дөнгөж төрсөн эх, хүүхдүүд, автын осол аваар болон гэнэтийн хагалгаа /элэг шилжүүлэн суулгах г.м/зэрэгт цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ