Немцовийн найз бүсгүй Киев рүү буцжээ
Оросын улстөрч Борис Немцов энэ
сарын эхээр халдлагад өртөж амиа алдсан. Тэрээр халдлагад өртөх үедээ найз
бүсгүй, Украины загвар өмсөгч Анна Дурицкаятай хамт байжээ. Анна өчигдөр
цагдаагийнханд мэдүүлэгч өгч, өнөөдөр өглөөний 8.00 цагийн орчимд Украины
нийслэл Киев хотноо ирсэн тухай “www.dailymail.co.uk”
мэдээллээ. “Тэрбээр шоконд орсон. Халдлагатай холбоотой бүх мэдээллийг цагдаагийнханд
хэлсэн” гэж Украины Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Немцов дөрвөн удаа буудуулж амиа алдсан бол хэргийн газраас сумны долоон хонгио олдсон юм. Анна ямар ч шарх аваагүй бөгөөд хэрэгтнүүдийг хараагүй хэмээн мэдүүлгийнхээ үеэр дурьджээ. Немцовын дэмжигчид Анна, улстөрчтэй санаатайгаар дотносч, гэмт хэрэгтнүүдэд түүний байршлыг зааж өгсөн байх магадлалтай хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ