Цагдаа доромжилсон Ч.Чимэдсүрэнгийн тусгай эрхийг цуцалжээ
Хэдхэн хоногийн өмнө Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн цагдаагийн албан хаагчтай зүй бусаар харьцаж буй бичлэг фэйсбүүкээр цацагдаж, иргэдийг бухимдуулаад авсан. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Замын цагдаагийн алба хаагч УНИ 3800 гэсэн улсын дугаартай автомашины тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг шалгахаар зогсоосон байна.
Гэтэл тус автомашины жолооч нь хүчингүй үнэмлэх үзүүлснээс болж асуудал үүсч Ч.Чимэдсүрэн төрийн албан хаагчтай маргалдсан байдаг. Тиймээс Замын цагдаагийн газар уг хэрэг дээр албаны шалгалт хийж Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэнгийн автомашины тусгай дуут дохио ашиглах эрхийг цуцалсан байна.
Ж.Өөдлөн
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ