Бие нь сайжрахгүй бол охины хүсэлтийг биелүүлнэ
Өнгөрсөн долоо хоногт фиброз гэх өвчнөөр шаналж буй 14 настай Валентина
Маурейра гэх Чили охин Ерөнхийлөгч Мишель Бачелетээс үхэх зөвшөөрөл хүсч, захиа
явуулсан билээ. Захианд “Намайг үхэхийг зөвшөөрөөч. Өдөр бүр шаналж, сэтгэлээр
унаж буй аав, ээжийгээ харах хэцүү байна” гэж бичжээ. Ерөнхийлөгч энэхүү захиаг
хүлээн авсныхаа дараа охины хэвтэж буй эмнэлэгт очиж, түүнтэй уулзсан юм.
Тэрбээр охинтой биечлэн уулзаад хүсэлтийг нь хүлээн авахгүйгээ мэдэгдэж,
эмчилгээний бүх зардлыг улсаас даах болсныг мэдэгдсэн билээ. Уулзалтын төгсгөлд
тэд селфи зургаа авахуулсан байна.
Ерөнхийлөгч өчигдөр охины бие сайжрахгүй гурван сар болбол түүний
хүсэлтийг хүлээн авахаа мэдэгдсэн гэж “www.nbcnews.com” мэдээллээ.
Мишель Бачелет “Чиний товчхон бөгөөд тодорхой захиа чинь надад гүн сэтгэгдэл үлдээлээ. Чамтай уулзсны дараа олон хүн хөөрхий охины хүслийг биелүүлэхийг хүсч, зарим нь шаардсан. 14 нас бол үхэхэд хэтэрхий балчир нас. Чи цаашид амьдарч, сурч боловсорч, гэр бүлтэй болох хэрэгтэй. Гэхдээ чиний зоригийг хүндэлж байна. Хэрвээ, хэрвээ бие чинь сайжрахгүй бол хүсэлтийг чинь хүлээн авах болно. Энэ шийдвэрийг гаргах хэцүү байлаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ