"Ээж бүхний дуу хоолой" цуглаан үргэлжилж байна

img

Фэйсбүүкийн “Ээж бүхний дуу хоолой” группын гишүүдийн "Ээж бүхний дуу хоолой" цуглаан хоёр дахь өдрөө Чингис хааны нэрэмжит төв талбайд үргэлжилж байна. Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барихыг шаардаж буй аж.

ы

"Ээж бүхний дуу хоолой" группын гишүүн н.Уянга "Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүүхдийн байгууллага, хүний эрхийг хамгаалах ТББ-ууд, хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг холбогдох байгууллага, иргэний санаа бодлыг хэрхэн тусгасныг мэдэх зорилгоор олон нийтийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буй. Бид энэ хуулийг үнэн бодитой хүүхдийг хамгаалдаг, дахиж хүчирхийлэл гаргах үндэсгүй хууль байгаасай гэж хүсч байна" хэмээн ярьсан.

ы

Мөн өнөөдөр 18.00 цагт "Ээж бүхний дуу хоолой" группын 9000 гаруй ээжүүдийн анхдугаар чуулга уулзалт "Улаанбаатар чуулга"-ын танхимд болж, тэд дуу хоолойгоо нэгтгэх гэнэ.

Хүчирхийллийн эсрэг тэмцэж буй эдгээр үйл ажиллагаанд аавууд, эрэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байгааг ээжүүд онцолж байсан. Тэднийг дэмжиж буй иргэд хажуугаар нь өнгөрөхдөө ирж уулзан, 5-10 минутын хугацаанд лоозон барьж зогсон, цуглаанд нэгдэж байлаа. "Ээж бүхний дуу хоолой" цуглаан гуравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл өдөр бүр 12:00-15:00 цагийн хооронд үргэлжилнэ.

а

ө

Б.Хүлэг

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chuka:
zuv shde sain bna
2015-03-03
sara:
khatan zorigt busguichuud ee, ta nartai uzel bodol , ev negdel negtei baigaagaa ilerhiilj baina. ta nariig demjij baina.
2015-03-03
zochin :
demjij bna ... daanch ajliin tsag bolohoor ochij chadahgui bna .emegteichuud oorsdoo ooriinhoo bolo huuhdiin toloo temtsehgui bol dahiad l huuhed endene ...aij bna .ih hurald suugaa emegtei yambatanguut duugarj bna uu.eh ornii etseg bolson eronhiilogch haa bna .bid enerengui toriiin terguuniig husj bna ...daraagiin eronhiilogch bitgii iim bgaasai yadaj enhbayar shig bh heregtei tendees uls toe bish setgel haragdaj bna ... ter bertegchin horshuud huvia bodson emch nar haramsaj bgaa gedegt itgeltei bna ...ted nar bertegchin horshuud bol ham heregtnuud shuu..tsaashid iim hergiig dahin gargahguin tuld hun bur uhamsartai irgenii uurgee bieluulj bh estoi gdgiig sain uhuulj oilguulj hullid tusguulah heregtei ...ter eej uurgee bieluulsengui nyalh ur ni zoduulaad olsood bna gej bhad yavuullj bdag .tiim aimhai huljjgar bolovsrol medleggui mal yumuu ..ovoo emee ah egch gej uls bmaargui l yum ... ted nar ni sanaa tavij bolddoggui yumuu .bi adilhan 4 nastai ohintoi uneheer gol harlaj bna ...
2015-03-03