Х.Клинтон сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон тухай “www.nbcnews.com” мэдээллээ. “Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард сонгуульд өрсөлдөх болсноо албан ёсоор мэдэгдэж, кампанит ажлаа эхлүүлэхээр болсон” гэж хатагтай Клинтоны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Камерон Энти мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Барак Обамагийн тэргүүлдэг Ардчилсан намаас тэрбээр сонгуульд өрсөлдөх юм. Обама хатагтай Клинтонг “Ерөнхийлөгч болоход ямар ч асуудалгүй нэгэн. Би болон миний гэр бүл түүнийг дэмжих болно” хэмээж байжээ.
1
Харин тус намын хүчтэй өрсөлдөгч гэгддэг Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч аав, ахтай Жеб Буш, хоёр удаа сонгуульд өрсөлдөж байсан, туршлагтай улстөрч Митт Ромни, тэрбумтан Дональд Трамп нар нэр дэвших хүсэлтэй байгаа юм. Тус намын гишүүд ирэх сарын 14-д нэгдсэн журмаар саналаа өгч, нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулах юм байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ