Гол мөрний усыг хордуулжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид өөрсдийнх нь эсрэг нэгдсэн Чад улсын гурван иргэнийг цаазалсан билээ. Тэгвэл тус бүлэглэл Чад улсад халдлага үйлдэж, 10 гаруй гол мөрнийг хордуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын Байгаль орчны яамнаас “Хэт даврагчид улсад их хэмжээний хохирол учруулж, олон мянган хүнийг ундны усгүй болголоо. Усанд ямар төрлийн хор хийснийг тогтоохоор ажиллаж байна. Бид ДЭМБ-аас туслалцаа хүссэн. Тун удахгүй мэргэлжтнүүд манай улсад ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

1

“Улаан загалмай” нийгэмлэг тус улс руу цэвэр ус илгээхээр төлөвлөж буй ч хэт даврагчдын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан байна. Хэт даврагчид олон улсын тусламжийн байгууллагууд өөрсдийнх нь эсрэг нэгдсэн орнуудад тусламж үзүүлсэн тохиолдолд барьцаанд байгаа иргэдийг нэг нэгээр нь хороохоо сануулжээ.

Нигер, Чадын удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ “Хэт даврагчид ямар ч арга хэрэглэсэн бид зорьсноосоо буцахгүй” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
meme - chinii shuumjlel zøv gej bna! gehdee chi *l øør yamarch hamaaralgui sedvuudiig haristuulaad bna!
2015-03-04
meme:
bolovsroliin said l.gantumur ch gesen bas morio uralduuldag yum shte. huuhdiin tuluu bh yostoi hun iim uhamsargui bhaar busad ni yah ch bilee dee. mashiniihaa toosoor mori unasan huuhduudee bulaad uvliin huitend hunii nyalh urseer zugaagaa gargaj bga ene ulsiin esreg l bid duu hooloigoo hurgmeer bgaa yum. huuhdiin erh, ami nas hoyon uulaas haymd bna gej uu.
2015-03-03