Обамаг сайн найзаа гэжээ
Реппер Кейни Уэст Оксфордын их сургуулийн оюутнуудын урилгаар тус сургуульд
очиж илтгэл тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би улстөрч, эдийн
засагч биш. Оюутнууд та бүхэн надад шалгуур тавих хэрэггүй. Би хүссэн зүйлээ
ярих болно. Миний дуртай салбар бол урлаг. Би сүүлийн үед загварын ертөнцөд хүч
үзэх болсон. Өөрийн бодол санаанаас урган гарсан санаагаараа загвар гаргаж,
өөрийгөө баясгаж сууна” гэж хэлжээ.
Кейни 45 минут орчим загвар болон хип хоп хөгжмийн талаарх өөрийн бодлоо оюутнуудтай хуваалцсан байна. Тэрбээр сүүлийн 15 минутад оюутнуудын хүссэн асуултад хариулжээ. Нэг оюутан дуучнаас “Сүүлийн үед хэнтэй нөхөрлөж байна” гэж асууж. Энэхүү асуултад “Би сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай нөхөрлөж байгаа. Бид нэг нэгнээ хүндэлж, хайрлаж байгаа. Миний хамгийн сайн найз бол Обама. Өмнө нь нэг нэгэнтэйгээ зөрчилддөг байсан ч одоо бүх зүйл хэвийн болсон” гэж Кейни хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ