Мадоннагийн тоглолтын тасалбар борлогдохоо больжээ
Дуучин Мадонна өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо зохион байгуулагдсан “BRIT”наадамд оролцох үедээ тайзнаас унасан
билээ. Тэрбээр ирэх сараас эхлэн Европын орнуудад “Living For Love” гэх аялан тоглолтоо хийхээр болж, тасалбараа
худалдаанд гаргасан байна. Мадонна “BRIT”-ийн тайзан дээрээс унаснаас болж түүний тоглолтын тасалбарын борлуулалт муудаж,
бараг зарагдахаа больсон тухай “TMZ”сайт
мэдээллээ.
Мадоннагийн агентлаг Европын 10 улсын 34 хотод зохион байгуулагдах тоглолтод зориулж хагас сая тасалбар худалдаанд гаргаад буй ч ердөө таван хувь нь борлогдсон гэж мэдээлжээ. Зохион байгууллагчид тоглолтын өмнө тасалбар зарагдахгүй байгаа нь Мадоннаг тайзнаас унасантай холбоотой болон холбоогүй ч байж болно гэж тайлбарласан байна.
“Vogue”сэтгүүл тайзны соёл муутай эмэгтэй уран бүтээлчээр Мадонна, Леди Гага, Майли Сайрус, Ники Минажийг нэрлэсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ