Нөөцийн өвсийг 1500 төгрөгөөр худалдана
Дархан-Уул аймгийн Дархан сумын аюулгүйн нөөцөд 2013 онд бүрдүүлсэн өвсийг цас их унаж малын бэлчээр хомсдож өвөлжилт хүндэрч байгаа малчдад нийлүүлэхээр болжээ. Өнөөгийн байдлаар зах зээлд нэг боодол өвс 2500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол нөөцийн өвсийг нэг боодлыг нь 1500 төгрөгөөр борлуулахаар болсон байна.
f
Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх зорилгоор холбогдох хууль, журмын дагуу улирал тутам 20 хүртэл хувийг худалдан борлуулж, борлуулалтын орлогоор нь тоо хэмжээг нь бууруулалгүй буцаан нөхөн бүрдүүлдэг юм. Өвс, тэжээлийн хувьд хэрэгцээний шаардлагаас хамаарч 1-5 дугаар сард худалдан борлуулж, сэлгэн шинэчлэх нөхцөл бүрддэг байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ