Хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй иргэдтэй уулзжээ

img

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв болон хороо, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн байцаагч нартай хамтран нуугдмал далд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Ингэхдээ дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, хороодын Засаг дарга нарт энэ төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөмж, ажлын төлөвлөгөө, саналыг хүргүүлсэн байна.

ө Мөн гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, нуугдмал далд хэлбэрийг илрүүлэх чиглэлээр иргэд, байгууллагаас нэгдүгээр сард ирүүлсэн 4573 дуудлага, мэдээлэлд дүн шинжилгээ хийж “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл”-тэй холбоотой 139 дуудлага, мэдээллийн дагуу хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй болон эрсдэл бүхий иргэдтэй энэ сарын 3-ны өдөр уулзалт, ярилцлага зохион байгуулжээ. Уулзалтын үеэр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хорооны хамтарсан багийн чиг үүрэг, хүчирхийлэл үйлдэгчийг эрхийг хязгаарлах арга хэмжээг танилцуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллэл хийж, эрсдэл бүхий иргэдээс бичгээр баталгаа гаргуулан авсан байна.

б

Уулзалт-ярилцлаганд тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, УБХЦГ-ын ХГБХТХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Энхтуяа нар оролцсон байна.

Тус цагдаагийн хэлтсээс 2015 оны нэгдүгээр сарын 19-нд хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” сэдвээр хорооны хамтарсан баг ажиллуулах аргачлал, эрсдэлийн үнэлгээ хийх болон эрх хязгаарлах арга хэмжээний талаар сургалт зохион байгуулж байжээ.

б

Б.Хүлэг

ө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ниргэсэн хойно...:
ниргэсэн хойно гэж өө хайхаасаа илүү ийм ажлаа эрчимжүүлсэн байгаа нь сайшаалтай байгааг хэлмээр байна.сайн байна.хорооны 1 л цагдаа байдаг тэр хүн чинь харин их ачаалалтай байдаг юм шиг санагдсан.ганц хүн хорооны хүмүүст яаж ч бодсон хүрч ажиллаж чадахгүйшт.хороон дээрээ ажиллаж байгаа цагдаа нараа нэмж ядаж 2 болгож болохгүй юу.цагдаагийн дарга нар энийгээ судлаачээ.ийм ажлаа өшөө сайн хийж ард түмэнд хорооны иргэдэд сайн сурталчлах хэрэгтэй шүү.хөрш айлдаа болу байгаа зодоон үймээн шуугианыг цагдаадаа хэлж байвал ийм хүмүүс цөөрөх байх
2015-03-03
zochin:
nirgesen hoino ni hasgirav gedeg ni ene bhdaa
2015-03-03
zochin :
ed nart huchirhiilel uildvel yamar yal hariutsaga bdgiig sain surta;chilah heregtei
2015-03-03