Агаарын замын шинэ үйлчилгээнд шилжинэ

img

Энэ сарын 16-ны өдрийн орон нутгийн цагаар 10.00 цагт агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг 30 км болгох ажлыг хийж дуусгаснаар Монгол Улс агаарын замын шинэ үйлчилгээнд шилжих юм байна. Өмнө нь бодит ажиглалтаар онгоцыг удирддаггүй байх үед хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүй зай 150 км байс аж. Бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан бол энэ удаад дахин багасгаж 30 км болгох юм байна.Агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг ингэж багасгаснаар Монгол Улсын агаарын зайд нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулан, тодорхой хэмжээнд нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой болж, агаарын тээврийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр болно.

ы

Манай улсын агаарын хил дээр үүсч байсан цуваачлалын асуудалд хүндрэл гарахгүй болж, агаарын хөлгүүдэд өөрсдийн ашигтай өндрийг эзлэн нисэх боломжийг илүү хангаснаар нислэгийн цаг, түлшний зарцуулалтыг бууруулж, агаарын бохирдлыг багасгах, эдийн засгийн ашигтай байдалд нилээд ахиц гарна хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байгаа аж. Манай улсын хилээр орж ирсэн агаарын хөлгүүд хоорондын зайг холдуулдаг хүндрэлийг арилгаж, нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийж буй энэхүү ажлыг хоёр хөршийн төдийгүй бусад томоохон агаарын тээвэрлэгчид тааламжтай хүлээн авсан гэнэ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ih mungu orj irne
2015-03-04
haha:
odoo tengert morgoldood baij dee
2015-03-03