МУГЖ Т.Ариунаа "Харанга"-ын дууг дуулахаар болжээ
МУГЖ Т.Ариунаа, Харанга хамтлагтай хамт, хит дуунуудаас нь дуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 7-нд “Баянгол” ресторанд тоглогдох VIP, амьд тоглолтод МУГЖ Т.Ариунаа "Харанга"-ын дууг дуулахаар болжээ.
Монголын хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчидтэй хамтдаа, дуулж, бүжих ховорхон тоглолтыг “UP MUSIC” продакшнаас санаачлан эмэгтэйчүүдийн баярын хамгийн тансаг үдэш байлгахаар зохион байгуулалтын ажлыг ид хангаж байгаа гэнэ.
Тус тоглолтонд дуучин Т.Ариунаа өөрийн арвин уран бүтээлийн сангаасаа хамгийн шилдэг, бид бүхний сонсох дуртай олон хит дууг амьдаар дуулж бүсгүйчүүддээ бэлэг барих аж. Харин тоглолтыг ердөө 300 хүн үзэх боломжтой юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ