Унаач хүүхдийг аюулгүй байдлыг хангажээ
Хурдан морин уралдаантай холбоотой асуудал жил бүрийн энэ үед хамгийн ихээр яригддаг. Өвлийн хахирган цагаар зохиогддог энэ уралдаанаас үүдэлтэй хэл ам ч тасардаггүй нь үнэн. Хамгийн сүүлийн баримт дурьдвал өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн нутаг Хүй долоо худагт зохиогдсон Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан. Засгийн газрын тогтоолын дагуу зохиогддог төвийн бүсийн “Дүнжингарав-2015” хурдан морины уралдааныг шинийн гурванд хийхээр төлөвлөөд байсан ч цаг агаар эрс хүйтэрсний улмаас түр хугацаагаар хойшлуулсан гэдэг. Уг уралдааны үеэр нэг хүүхэд бэртэж, долоон хүүхэд мориноосоо унасан бол Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болсон “Жавхлант шарга" уралдааны үеэр 24 хүүхэд мориноосоо унасан аж.
s
Тэгвэл Баянхонгор аймгийн Богд сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргаар ахлуулсан алба хаагчид хэв журмын хамгаалалтыг маш сайн хийсэн тухай https://www.facebook.com/bayankhongor.tsagdaagiingazar?fref=ts цахим хуудсандаа нийтэлжээ. Цагдаагийн алба хаагчид тус аймгийн Шинэжинст суманд зохиогдсон "Говийн бүсийн хаврын хурд" дээд гурван насны хурдан мордын уралдаан, Баян-Өндөр суманд зохиогдсон гурван насны тэмээний уралдааны үеэр хамгаалалтыг сайн хийснээр мориноос хүүхэд унах, машин тэрэг зэрэгцэж хурдлах үзэгдэл гараагүй гэж байна.
a
Сүүлийн жилүүдэд өвөл, зун гэлтгүй хурдан морины уралдаан гэхээсээ илүү автомашины уралдаан болон хувирсан гэхэд хилсдэхгүй болсон. Нэгэнт ард иргэд эсэргүүцэл илэрхийлээд дийлэхгүй, хурдан морины уралдаан зохиогдсоор байх нь тодорхой. Тиймээс аюул осолгүй хурдан морины уралдаан зохион байгуулдаг аймаг орон нутгийн туршлагыг хэрэгжүүлвэл хүүхдийн аюулгүй байдал бага ч гэсэн хангагдах болов уу.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ