Салбар зөвлөлийн дарга нарыг томилжээ
Төрийн албаны зөвлөлийн долдугаар хуралдаанаар зарим Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг томилох, Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, удирдах албан тушаалтанд дүгнэлт гаргах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Булган аймгийн Засаг даргаас аймгийн Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд, нээлттэй зарлуулах захиалга ирүүлснийг хэлэлцээд, хоёрдугаар сарын 27-ноос Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаар зарлаж, сонгон шалгаруулалтыг 2015 оны гуравдугаар сарын 23-нд зохион байгуулахаар болсон байна.
б Хуралдаанаар Стандартчилал, хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын даргаар З.Отгонбаяр, Итгэмжлэлийн газрын даргаар С.Ганцэцэг нарыг томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд саналаа хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн даргаар С.Магнайсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх, Салбар зөвлөлийн даргаар Т.Бадрал, Хууль зүйн яамны дэргэдэх салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлмаа нарыг тус тус томилж, Тагнуулын ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ