“ITB Berlin-2015” дэлхийн 300 гаруй мэдээллийн хэрэгсэл сурвалжилж байна

img

“ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн  энэ сарын 3-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болж байна. Уг үзэсгэлэнд манай улс түнш орноор оролцож буй юм. Тэгвэл өчигдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол үзэсгэлэнг зохион байгуулагч Месси Берлин компани болон Германы аялал жуулчлалын холбооныхонтой хамтран хэвлэлийн хурал хийсэн байна. Уг хэвлэлийн хурлыг дэлхийн 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилж, шууд дамжуулсан байна.

 d

Сонирхуулахад, энэ удаагийн “ITB Berlin-2015”  үзэсгэлэнд 190 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллагууд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс 170 мянга гаруй хүн үзэж сонирхож байгаа гэсэн судалгаа гарчээ.

d

Харин Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БОНХАЖЯ болон Нийслэлийн аялал, жуулчлалын газар, аялал жуулчлалын хувийн хэвшлийн 16 тур оператор компани, хоёр зочид буудал, зочин байгууллагаар 50 гаруй аялал жуулчлалын компани үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Гол түнш орны хувьд манай улс Монголын аялал жуулчлалын хөгжлийн талаарх форум, дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон семинарууд, хэвлэлийн бага хурлууд, адал явдалт аялал жуулчлал, хурал цуглаан, бизнес аяллын хэлэлцүүлэгт улсаа төлөөлөн оролцоно. Мөн Монголын гэсэн өвөрмөц онцлогийг харуулсан сурталчилгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийх юм.

d

Мөн Монголын Улс “Монгол - Язгуурын нүүдэлчин”, “Монгол - Байгалиас заясан нүүдэлчин”, “Монгол - Байгальд ойр нүүдэлчин” гэх зэргээр монгол хэлнээ орчуулагдах “Mongolia - Nomadic by Nature” гэсэн нэгдсэн уриан дор “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ