Украин руу цэргээ илгээхээр боллоо
АНУ-ын Засгийн газар удтал хэлэлцсний эцэст Украины зүүн хязгаар руу цэргээ илгээхээр боллоо. Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хэвлэлийнхнийг хүлээн авах үеэрээ “Цэргүүд маргааш Львов мужид хүрнэ” гэж мэдэгджээ. Эхний ээлжинд 300 цэрэг илгээх бөгөөд тэд энэ сарын 6-наас ирэх аравдугаар сарын 21-ний өдрийг хүртэл Украинд байх гэнэ. Украин руу илгээгдэж буй цэргүүдийн ихэнх нь Иракт байлдаж байсан туршлагатай хэмээн Обама мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. Дээрх цэргүүдээс гадна Украин руу 150 эмч, сувилагчаа сөргөлдөөний бүс рүү илгээх болсон юм.
1
Обамагийн мэдэгдлийн дараа “Бүгд Найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч хэмээг өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко “Америкийн ганц л цэрэг газар нутагт минь хөл тавьсан тохиолдол Минскийн гэрээг үл тооно, хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ. Германы Канцлер Ангила Меркель өмнө нь “Украины зүүн хязгаар руу АНУ цэргээ илгээх нь хэтэрхий эрсдэлтэй. Сөргөлдөөн улам даамжрах эрсдэлтэй” хэмээн мэдэгдсэн билээ. АНУ-аас гадна Их Британи, Украины армид зөвлөгөө өгөх 300 цэргийн эхний ээлж буюу 75-ийг нь сөргөлдөөний бүс рүү энэ сарын дундуур илгээхээр болсон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ