Тикрит хотыг чөлөөлөхөөр 30 мянган цэрэг илгээжээ

img

Иракийн Засгийн газар хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад байгаа нийслэл Багдадаас холгүй орших Тикрит хот руу 30 мянган цэргээ илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Армийнхан маргаашнаас эхэлж хотыг эргүүлэн авах тулаанд оролцохоор болсон гэж Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгдсэн байна. Иракийн үндэсний телевиз тусгай мөргөл үйлдэж буй армийнхны дүрс бичлэгийг цацаад “Бидний сүүлчийн найдвар. Та бүхний төлөө залбирах болно. Хэт даврагчдад алдсан газар нутгаа чөлөөл” гэж мэдээлжээ.

1

Тикрит хотыг чөлөөлөх ажиллагаанд АНУ оролцохоо мэдэгджээ. Тэдний зүгээс Иракийн армийнханд дэмжлэг үзүүлж агаараас цохилт өгнө хэмээн мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ