Хэргийн газраас зугтсан жолоочийг барьжээ

img

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хорооллын эцсийн замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад хүн дайрч хэргийн газраас зугтсан жолоочийг барьжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагийн орчимд тоёото марк-2 автомашиныг жолоодож явахдаа, явган зорчигч 20-25 насны, нэр хаяг тодорхойгүй, эрэгтэй хүнийг дайрч, осол гаргасан жолооч нь Ц.Г гэгч болохыг тогтоосон байна.

б

Мөн Ц.Г нь уг хэргээ нуун далдлах зорилгоор автомашинаа хулгайд алдсан тул олж өгөөч гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгч, хэргийн мөрдөлтийн ажиллагаанд саад учруулахыг оролджээ. Уг хэргийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй аж.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хххрроо:
мэддэг санаа гаргах гээд бүтэлгүйтээ юу даа
2015-03-04