Савченког баатар цолоор шагнажээ
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Оросын шоронд хоригдож буй Украины армийн нисгэгч Надежда Савченког “Улсын баатар” цолоор шагнасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Порошенко “Та бол Украины эр зоригийн бэлэгдэл. Танд эрх чөлөө олгохын тулд шаардлагатай бүхнийг хийх болно” гэж хэлжээ. Тэрбээр Оросын Ерөнхийлөгч В.Путинд захиа явуулснаа нисгэгчийн гэр бүлд мэдэгдсэн байна.
1
Оросын шүүхээс нисгэгчийг сурвалжлагаар явж байсан тус улсын хоёр сэтгүүлчийн аминд санаатайгаар хүрсэн хэмээн буруутгаж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр сэтгүүлчдийн үхэлтэй өөрийгөө холбоогүй хэмээн мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өнгөрсөн сарын эхээр өлсгөлөн зарласан юм. Түүний биеийн байдал тааруу байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж буй.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ