Хью Жекман: Хүн төрөлхтөн ухаалаг төмөрт дурлаж эхэллээ
Холливуудын нэрт жүжигчин Хью Жеманы “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Chappie” гэх кинонд тоглосон юм.
.
-“Chappie” киноны тухай ярилцья. Энэ кинонд эсрэг дүрийг бүтээж байгаа. Муу залуугийн дүрийг бүтээх ямар байв даа?
-Винсент бол миний бүтээсэн хоёр дахь муу дүр. 1996 онд би Диснейн хөгжимт жүжиг “Араатан ба гоо үзэсгэлэн”-д тоглосон юм. Энэ мюзиклд би хорон санаатны дүрийг бүтээсэн. Тэрнээс хойш энэ киног хүртэл эерэг дүрийн баатрын дүрийг бүтээлээ. Жүжигчин бүхэн шинэ сорилттой нүүр тулахыг хүсдэг. Азаар би удаан хүлээхгүйгээр шинэ сорилттой учирсандаа баяртай байна.
1
-Эсрэг дүрийн баатарт үзэгчид дургүй байдаг. Дургүй байдаг гол шалтгаан нь тэд үргэлж гол дүр буюу сайн санаатны замд саад учруулж, киног сунжруулдаг. “Chappie” киног үзсэн хүмүүс Винсетийг үзнэ ядах болов уу?
-/Инээв/ Үнэнийг хэлэхэд, Хью Жекманд олон бүсгүй хайртай байдаг. Би эсрэг дүр бүтээсэн ч тэдний бодол өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байна. За за гол сэдэв рүүгээ орьё. Би тоглосон кино болгондоо өөрчлөгдснөөр гарахыг хүсдэг. “Экс хүмүүс” киноны шинэ анги гарах болгонд би жүжиглэлтээ, олон төрлийн хувцас шиг өөрчлөхийг хүсч, хувийн бэлтгэлээ хангадаг байсан. Олон жил нэгэн хэвийн дүрээр үзэгчдийн нүдийг хужирласан миний хувьд “Chappie” киноны Винсетийн дүрээр дэлгэцэнд гарах айдастай л байна. Үзэгчид хэрхэн үнэлж, ямар үнэлгээ өгөх нь тодорхойгүй байгаа. Би бүхий л чадлаараа хичээсэн. Муу үнэлгээ авбал сэтгэлээр унах байх. Гэхдээ итгэж байна. Би хичээсэн учир, сайн үнэлгээ авах байх. Винсетийн дүрийг би хичээл зүтгэлээр бий болгосон.
1
-Та бодит амьдрал дээр хэр ууртай нэгэн вэ. Зарим хүмүүс таныг бараг инээддэггүй гэдэг?
-Би яг одоо инээж байна. Инээдийг хүргэх хялбар. Харин уур бухимдлыг хүргэхийн тулд заавал нэг өдөөн турхирсан зүйл байх шаардлагатай. Намайг бараг инээдэггүй гэж ярьж байгаа хүмүүс Хью Жекманыг бодлогоширсон үед л харсан бололтой. Би юм бодож байхдаа илүү нухацтай болчихдог юм. Хальт харвал ууртай ч юм шиг харагдаж магадгүй. Та асуулаа “бодит амьдрал дээрээ хэр ууртай вэ” гэж. Би өнөөдрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байна. Тиймээс уурлах шалтгаан бага байна даа. Би ядарч, сэтгэлээр унах үедээ гэрийнхнээ бодож, сэтгэлийн хүч авдаг.
1
-“Chappie” кинонд оюун ухаантай, робот цагдаа нар алба хаах тухай гардаг. Зохиолын хувьд жүжигчин Уилл Смитийн тоглосон “Робот” гэх кинотой төстэй санагдсан. Энэ кинонд роботууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дэлхийд эрхээ тогтоохыг санаархдаг?
-Тиймээ. Одоо бүхий л зүйл ухаалаг болж байна. Гар утас, машин, тэр бүү хэл ухаалаг байшин хүртэл баригдаж байна. Хэсэгхэн хугацааны дараа ухаалаг цагдаа нар хэрэг илрүүлээд, замын хөдөлгөөн зохицуулаад зогсч байхыг үгүйсгэхгүй. Олон ч кинонд энэ тухай өгүүлж буй. Үнэнийг хэлэхэд, ухаалаг бүхэн бидэнд эргээд гай болж байна. Айл бүхэн компьютертэй болсноос болоод дэлхий нийтээрээ захиа гэх зүйлийг мартаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Намайг хүүхэд байхад зохиолч, сэтгүүлч болон бичгийн хүмүүсийн ажлын ширээ цаасаар дүүрчихсэн байдаг байсан. Ямар ч эмх цэгцгүй. Харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Эмх замбараагүй ширээ эмх замбараатай болжээ. Ганцхан компьютер тэгээд л боллоо. Ухаалаг утсны ачаар хүүхдүүд завгүй боллоо. Тоглоомын талбай хүүхэдгүй болж, утсаараа тоглох хүүхдүүд ихэсчээ. Миний ярьж буйг эргэцүүлэн бодоход ухаалаг гэх сайхан үгтэй тэр компьютерүүд бидэнд хэрэгтэй гэж үү. Хүн төрөлхтөн ухаалаг төмрүүдэд ухаангүй дурлаж эхэллээ. Энэ бүхэн надад таалагдахгүй байна.
1
-Та хүүхдүүддээ ухаалаг утас авч өгсөн үү?
-Тиймээ. Тэд амлалт өгсөн учир хүссэн зүйлийг нь авч өгсөн.
1
-Та ухаалаг зүйлсийг үзэн яддаг мөртлөө ухаалаг цагдаа роботуудаар дамжуулан дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй хүний дүрийг бүтээсэн. Таны оюун ухаан бодит болон хийсвэр ертөнцтэй хэрхэн тэмцэлдэв?
-Би ухаалаг зүйлсийг үзнэ яддаггүй. Зүгээр л амьдралдаа хэтэрхий олон ухаалаг зүйл оруулахыг эсэргүүцдэг хүмүүсийн нэг гэхэд болно. Би “Chappie” киноны турш Винсетийн оюун ухаанаар бодож, үйл хөдлөлөө хянасан. Би зураг авалтын талбай дээр очоод Хью Жекманыг гэртээ үлдээгээд л ирдэг байсан.
1
-Гайхалтай. Бүсгүйчүүд таныг хайрладаг шалтгаан нь үнэнч сэтгэл байх аа?
-Баярлалаа.
1
-“Chappie” энэ сарын 6-нд нээлтээ хийнэ. Сэтгэл хэр хөдөлж байна даа?
-Гурван сар гараад л нойр хүрэхээ больсон. Нээлтээ хийх өдрийг тэсэн ядан хүлээж байна. Олон улсыг дамнасан сайн бүтээл болоосой хэмээн итгэж сууна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ