3, 8-аар төгссөн бол татвараа төлөөрэй

img

Та авто тээврийн хэрэгслийн татвараа улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа багтаан төлөхөөр болсон. Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх ёстой.

б

Хуулийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Мөн албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөхөөр заасан байдаг.

Энэ тухай Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд “Энэ жилийн хувьд Авто тээврийн хэрэгслийн албан татварыг автомашины улсын дугаараас хамаараад нэг, хоёрдугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч нөхөж төлөх боломжтой. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд буюу зургаадугаар сарын 1-нээс эхлэн Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээг авч эхэлнэ” гэж ярилаа.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Та 4,5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу гуравдугаар сард ч татвараа төлөх бүрэн боломжтой. Мөн журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлсөн байна” гэдгийг онцлов.

б

Түүнчлэн өмнө нь зөвхөн Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудтай хамтран авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангасан байна.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

06.01:
badral guai zugeer urial
2015-03-04
зочин:
батуул , баттулга 2 дураараа хууль тогтоол журам гаргадаг болсон байна
2015-03-04
зочин:
хууль давсан тогтоол, захирамж гэж угаасаа байж болохгүй. ер нь нийслэлийн засаг дарга, иргэдийн хурал өөрсдийгөө хууль тогтоох дээд байгууллага болох уих-с дээгүүр гэж бодож, их андуурч байна. энэ хууль бус шийдвэр нь үндсэн хуулийн цэц дээ унах асуудал мөнөөс мөн. хуулийн хугацаа 6 сарын 1 бол татвараа төлөх эцсийн хугацаа 6 сарын 1 гэж л тайлбарлагдана.ард түмнийг хүүхэлдэй гэж боддог, дүрэм журмаар хүний эрхийг боогдуулж, зөрчдөг асуудлаа таслан зогсоох хэрэгтэй. өнөөдрөөс янз нь 1,6,2,7,дугаар төгссөн машинуудыг замын цагдаа нартай нийлж, бичиг баримтыг нь хурааж, үзлэгт орохыг татвараа төлөхийг шаардаж эхлэх нээ янз. хуулийн дор төр оршдог бол хуулийг дордуулсан дүрэм журам бол байх ёсгүй шүү
2015-03-04
111111:
эхлээд татварын тухай хуулинд өөрчлөлт оруулаачээ... өөрсдөө хулиа мөрдөхгүй бол хэн мөрдөх юм бэ? тус хуулинд тээврийн хэрэгслийн албан татварыг 6-р сарын 1-ний дотор төлнө гэсэн байтал тээврийн хэрэгслийн номероор ялгаварлах үзэл гаргадаг нь ямар учиртай юм бэ? тайлбарлаач...
2015-03-04