Цэцэрлэгийн эрхлэгч 14 сая төгрөг авчээ
БГД-ийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхчүүдээс хууль бусаар их хэмжээний мөнгө авч байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын шалгалтаар илрүүлжээ. Тодруулбал, Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн өргөдлийн дагуу нийслэлийн БГД-ийн 76 дугаар цэцэрлэгийг шалгахад эцэг эхээс бэлнээр нийт 14 сая төгрөг хураан авсан зөрчил илэрсэн байна.
ы
Мөн уг цэцэрлэгээс мэргэжлийн бус багш ажиллуулсан, цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн охины нэр дээр цалин бичиж авсан зэрэг зөрчил давхар илэрчээ.
б
Түүнчлэн Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын байцаагчид Хөдөлмөрийн яамнаас ирүүлсэн албан тоотын дагуу хоёр иргэний дипломыг шалган хуурамч болохыг тогтоож Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ