Ц.Элбэгдорж, Ангела Меркел нар мэдээлэл хийв

img

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел нар уулзалт хийж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

.

ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Монгол Улсын иргэдийн нэг хувь нь Герман хэл мэддэг гэж сонссон. Энэ нь хоёр улсын харилцааны бас нэг гол гүүр болох юм. Берлиний ITB үзэсгэлэнд Монгол улс албан ёсны түнш орноор оролцон, эрхэм Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үзэсгэлэнг нээж байгааг онцлоход таатай байна.

1

Монгол Герман улсын хооронд Ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээг 2011 онд байгуулсан. Уг гэрээний хүрээнд тухайн чиглэлийн дээд сургуулийг Монголд байгуулсан. Гэхдээ энэ гэрээнд тусгагдсан бусад зорилтуудыг ажил хэрэг болгох тал дээр аль аль талаасаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Герман Монголын харилцаа тун  онцлогтой. Манай хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй байгаа ч эдийн засгийн харилцаа удаашралтай байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улс эдийн засгийн хамтарсан төслийг хүссэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй.

1

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монгол Улсын хувьд Германыг Европ тивд байгаа хамгийн гол түнш улсаа гэж үздэг. Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Берлиний ITB үзэсгэлэнд түнш орноор оролцож миний бие энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээх гэж буйдаа туйлын баяртай байна. Энэ үеэр эрхэм хатагтай  Канцлер Ангела Меркел биднийг хүлээж авч уулзаж, хоёр орны харилцааны талаар, мөн бүс нутгийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцах зав гарсанд туйлын таатай байна. 2011 онд Канцлер манай улсад айлчилж байсан. 2012 онд бид мөн ХБНГУ-д айлчлан ирж байсан. Монгол Улсын хувьд Герман улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлздэг. Мөн хамтарч зурсан хоёр талын баримт бичгүүдийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд маш  идэвхтэй хамтарч ажиллах болно гэдгээ хэлье. Ингээд та бүхэнтэй уулзах сайхан боломж гарсанд баярлалаа.

1

-Та сая хийсэн мэдэгдэлдээ хоёр улсын хоорондох эдийн засгийн салбар, ялангуяа ашигт  малтмалын салбар дахь түншлэлийн салбар хангалтгүй байна гэдгийг дурдлаа. Манай улс байгалийн асар их нөөцтэй. Бид яг энэ давуу боломжоо ашиглаад Герман болон Европын зах зээлд газрын ховор элемент болон бусад танайд шаардлагатай байгаа ховор элементийг бид экспортод гаргахыг хүсч байна. Тиймээс газар зүйн хол байршлыг илүү ойртуулах бодлогын талаар нэн түрүүнд юу хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?

1

Ангела Меркел: Одоо гатлах гурван зам байна. Нэгдүгээрт, дэд бүтцийн төсөл байвал нэн түрүүнд анхны хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх хэрэгтэй. Тогтоосон тэр төслүүдийг санхүүжүүлэхэд төвөг тулгараад байна. Хоёрдугаарт, энэ ашигт малмалыг олборлохын тулд дэд бүтцүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр ордууд захын аймгуудад, хотоос зайдуу байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын хоёр том хөрш өөрийн гэсэн санаа бодолтой. Энэ асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрийн байр суурьтай. Мөн зам тээвэр харилцааны тал дээр ч өөрийн гэсэн санал бодолтой. Хэрвээ Монгол Улстай харилцъя гэвэл тэдэнтэй харилцах хэрэгтэй.

1

Цахиагийн Элбэгдорж: Бид ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээгээ цаашид нэг бүрчлэн хэрэгжүүлж ажиллах ёстой. Цаашлаад эдийн засгийн иж бүрэн харилцаатай  улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг Монгол Германы хооронд байгуулж болох уу гэдгийг манай талаас дэвшүүлж байгаа. Энэ гэрээг байгуулж, парламентаар батлуулж чадах юм бол хоёр талынхаа харилцааг цаашид аваад явах сайхан боломж байна. Энэ тал дээр цаашид хамтарч ажиллах боломж гарч ирнэ гэдэгт найдаж байгаа. Мөн манай улсын дэд бүтцийн гол салбар болох төмөр зам бол ОХУ-тай тавь тавин хувийн хамтарсан хөрөнгө оруулалттай салбар. Үүнээс гадна шинэ төмөр зам байгуулах бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байгаа. Хятадын дарга өнгөрсөн жил манай улсад ирэхэд Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх транзит  тээврийн асуудалд хоёр улсын Засгийн газар маш  сайн гэрээ байгуулж чадсан. Хятадын талаас тодорхой хэмжээний хөнгөлөлт, ямар чиглэлээр, ямар боомтоор Монголын талаас гаргах ёстой вэ зэргийг тэр гэрээнд тодорхой тусгасан. Хятад улстай хийсэн ийм гэрээг ОХУ-тай хийх боломжтой.

1

-Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэгдэж байгаагаас өөрөөр дэд бүтцийн салбарт шууд оролцоо хангалттай биш байна. Дэд бүтцийн харилцааг сайжруулснаар бусад хамтын ажиллагааг хөгжүүлэх хөрс бүрдэнэ. Тиймээс Германы талаас дэд бүтцийн салбарт шууд оролцоог нэмэгдүүлэх боломжийг хэрхэн харж байна вэ?

1

Ангела Меркел:  Агаарын орон зайн харилцааны хувьд хоёр улсын агаарын тээврийн компани хоорондын харилцаа байгаа. Тэдний харилцааг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.

1

Цахиагийн Элбэгдорж: Монгол Улсын хувьд далайд гарцгүй учраас агаарын харилцаанд ач холбогдол өгдөг. Ялангуяа Европ руу гарч байгаа агаарын харилцаанд түлхүү ач холбогдол өгдөг. Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-ын хооронд хуурай газрын болон  агаарын хааб байх боломжтой. Тийм ч учраас бид шинээр нисэх онгоцны буудал барьж байгаа. Энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд, Германы талтай хамтарч ажиллахад маш их таатай байх болно.

1

Энэ дашрамд хэлэхэд, Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийг 1990 оны долдугаар сард зохион байгуулсан. Ардчилсан төрт засаг үүссэний 25 жилийн ой тохиож байгаа. Монгол Улс хүний эрх, хуулийн засаглал, нээлттэй байдлаараа бүс нутагтаа үлгэр жишээ орон байхын төлөө ажилладаг. Монголчуудын сонгож авсан замыг хоёр хөрш маань хүндэтгэж үздэгээ үргэлж илэрхийлдэг. Монголчуудын хувьд 25 жилийн өмнө шинээр сонгосон сонголтдоо эргэлздэггүй. Энэ сонголтоо цаашид улам бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллана. Энэ тал дээр Германы талаас дэмжлэг үзүүлж,  бидэнтэй хамтарч ажилласаар ирсэнийг онцолж байна.

1

Эх сурвалж: http://president.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нам бусчуудын эвсэл :
монголын ард түмний олонхи элбэгдоржийг сонгоогүй юм шүү, харин ану-д захиалгаар хийлгэсэн санал луйварддаг машин сонгосон. монголын ард түмний 2013 онд өгсөн бүх саналыг тоолбол миний хэлсэн энэ зүйл лавтай батлагдана. иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, хэрэг давж заалдах шатанд байхад нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн сэжигтэн гадаад иргэдэд уучлал үзүүлж үндсэн хуулийг ноцтой зөрчсөн, эрх мэдлээ урвуулж, хэтрүүлэн хэрэглэсэн элбэгдоржийг нэн даруй огцруулах нь зүйд нийцэх болно.... монгол улсын үндсэн хууль гучин тавдугаар зүйл. 1. ерөнхийлөгч улсын их хуралд ажлаа хариуцна. 2. ерөнхийлөгч тангаргаасаа няцаж үндсэн хууль, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн улсын их хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна. элбэгдоржийн улсад учруулсан хохирлыг өөрөөр нь 100 хувь төлүүлэх хэрэгтэй... https://www.facebook.com/profile.php?id nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2015-03-04
hmmm:
erunhiilugchid zaah gesen heden saihan tolgoitnuud bnaa kkk
2015-03-04
хэггассан:
энд тэнд очоод чалчаад л явах юм. шал хэрэггүй
2015-03-04
irgen:
showchin shogiin gar gadna dotnogui hudlaa yarikh yumaa hamtarch gariin useg zursan barimt bichgiig heregjuulehiin tuld mash idevhitei ajillana genee elbegee yu helj bgaga herhen heregjuuleh bolomjiig tootsdoggui gar daa unugursun tavan bogd uuliin tahilga deer baruun bust hugjil ireh bnoo gej showdaj bsan heleed ter dor ni ene elbegdorj martdag yum shig bga yum. gadaaduud het karier huuj alban tu*laas bolj ulsaa hudaldaj chadah hudalch gej elbegeeg yarij bga bh daa
2015-03-04
irgen:
showchin shogiin gar gadna dotnogui hudlaa yarikh yumaa hamtarch gariin useg zursan barimt bichgiig heregjuulehiin tuld mash idevhitei ajillana genee elbegee yu helj bgaga herhen heregjuuleh bolomjiig tootsdoggui gar daa unugursun tavan bogd uuliin tahilga deer baruun bust hugjil ireh bnoo gej showdaj bsan heleed ter dor ni ene elbegdorj martdag yum shig bga yum. gadaaduud het karier huuj alban tu*laas bolj ulsaa hudaldaj chadah hudalch gej elbegeeg yarij bga bh daa
2015-03-04
huts:
holoo ochij hutsaarai muu banidi mine
2015-03-04
үнэн үг:
монголын төрийн аль ч үеийн өндөрлөгүүд гадаад орнуудад томчуудтай нь ярилцаа л тохироо хийгээд л сайхан л харагдах юм гэв ч ар талын залгаа нь байхгүй болохоор хоосон эл дол болсон яриа болж үлдэх гээд байна. хичнээн цэцэн буу байгаад залгаа муутай л бол байгаа ондоггүй шүү дээ. дотороо л юмаа сайн эмх цэгцэнд оруулмаар байна.
2015-03-04