Үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжжээ
Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд эрх зүй зохицуулалтын өөрчлөлт болон арилжаа, төлбөр тооцооны системд бүрэн өөрчлөлт хийгдэж дууссан гэж холбогдох албанаас мэдээллээ.
g
Тиймээс Монголын хөрөнгийн бирж энэ сарын 4-ны өдрөөс эхлэн үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжиж байгаа юм байна. fДашрамд дурдахад, тус горим нь үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварыг өсгөх, арилжааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд цаашид төлбөр, тооцооны бие даасан бүтцийг бий болгож, кастодианы үйл ажиллагааг зах зээлд бүрэн нэвтрүүлснээр уг төлбөр тооцооны горимыг Т+3 хүртэл хугацаагаар сунгах боломжтой аж.
f
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ