"Амьдрал бэлэглэе" аян өрнөж байна
Монголын оюутны холбоо, ЦССҮТ-тэй хамтран энэ сарын 2-6-нд гурван цэгт “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяныг өрнүүлж байна. ЦССҮТ-д өнөөдөр СЭЗДС, Глобал удирдагч дээд сургуулийн оюутнууд цусаа хандивласан бол МҮИС-д Явуулын баг ажиллажээ.
ө
Харин маргааш ЦССҮТ-д ХУИС, ХБК-ийн оюутнууд цусаа өгөх аж. Түүнчлэн, Баянгол эрүүл мэндийн нэгдэлд цус авах цэг ажиллах юм байна.
ө
Тус аяны сүүлийн хоёр өдөр буюу 5-6-нд ЦССҮТ-д Шихихутуг ХЗДС, МУБИС-ийн оюутнууд ирж цусаа хандивлах бол Явуулын баг ХСИС-д ажиллах гэнэ.
ө
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ