С.Оюун дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны нэрэмжит шагналыг хүртлээ

img

Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Дэлхийн Эмэгтэйчүүдийн Холбоо Ж.Керкпатрикийн нэрэмжит шагналыг   Вашингтон хотноо Монгол Улсын УИХ-ын гишүүн С. Оюун болон Финлянд улсын Ерөнхийлөгч Таржа Халонен нарт гардууллаа.

Энэхүү шагналыг 2007 оноос эхлэн хүртээх болсон бөгөөд тус хүрээлэнгийн ТУЗ-ын гишүүн асан, Эмэгтэйчүүдийн хөтөлбөр болон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог үүсгэн байгуулагч доктор Ж.Керкпатрикийн дурсгалд зориулан түүний нэрэмжит болгожээ. Жийнэ Дюан Керкпатрик нь НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр томилогдсон анхны эмэгтэй бөгөөд Ерөнхийлөгч Роналд Реаганы Засгийн газар болон Аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан мөн анхны эмэгтэй байсан юм. Тэрээр 1985-1990 оны хооронд Ерөнхийлөгчийн Гадаад тагнуулын зөвлөх хороо, мөн 1985-1993 онуудад Батлан хамгаалах бодлогыг хянах зөвлөлийн гишүүний албыг тус тус хашиж байсан билээ. Түүнчлэн АНУ-ын Хүний эрхийн коммисын төлөөлөгчийн газрыг удирдаж байсан аж. Энэхүү шагналыг улс төр болон иргэний нийгэмд дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдэд олгодог аж. Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bayar hurgey! ta uneheer mongoliin baharhal bolson emegteichuudiin neg shuu, ikh hundetgedeg
2015-03-04