Ноолуур, махны чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргажээ
Монголын хөдөө аж ахуйн салбарын эрдэмтнүүд мах, ноолуурын чиглэлийн шинэ үүлдэрийн ямааны шинэ үүлдэр гарган авчээ.
а
Тодруулбал, сар шинийн өмнөхөн “Завхан буурал” хэмээх мах, ноолуурын шинэ үүлдрийг монгол эрдэмтэд гарган авчээ. Уг үүлдэрийн ямаа нь бусад ямаанаас 3-8 кг илүү жинтэй бөгөөд ноолуур нь 5.6 – 6.8 см урт, ноолуурын голч нь 13.7 – 14.2 милмикрон нарийн аж. Мөн бусад ямаанаас авах ноолуураас чанар болон гарцын хувьд ч илүү гэдгийг тэд онцлож буй аж.
а
“Завхан буурал” үүлдрийн ухныг манай орны 11 аймгийн 60 гаруй суманд хээлтүүлэгчээр авсан гэнэ. Мөн Бүгд Найрамдах Киргиз улсад экспортонд гаргажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ