“Airbus A330” онгоц осолдов
Балбын нийслэл Катманду хотод өнөөдөр “Turkish Airlines” компанийн “Airbus A330” нисэх онгоц осолджээ. Нисэх онгоц онгоцны буудалд газардах үед урд талын дугуй нь салж, урд хэсгээрээ газар хатгаж осолджээ. “Airbus A330” онгоц 238 зоригч тээвэрлэж бөгөөд ослын улмаас хүнд бэртэж гэмтээгүй байна.
ы
“Turkish Airlines” компанийн “THY726” нислэг Туркийн Истанбул хотоос Балбын Катманду хотын Трибуван нисэх онгоцны буудалд газардах үед осол гарчээ. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг цаг агаар муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбон тайлбарлаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ